Roberto Gilardino

Roberto Gilardino

Бүс хариуцсан түнш
Хойд Ази ба бусад улс орон

r.gilardino@horizons-advisory.com

Роберто Жилардино бол “Horizons” компанийн бүс хариуцсан түнш бөгөөд Хойд болон бусад зарим улс орон (үүний дотор Монгол, Малайз, Индонез, Пакистан, АНЭУ, Кипр, Мальт) дахь зөвлөх үйл ажиллагааг хянаж удирддаг. 

Роберто Шанхай хотын төвд байрлах “Horizons” компанийн төв байранд ажилладаг бөгөөд өөрийн хариуцсан бүсээс гадна, үндэстэн дамнасан зөвлөх үйл ажиллагааг хянаж ажилладаг. Шанхай хот дахь төв байранд түүний удирдлага дор ажилладаг баг хамт олон корпорацийн асуудал, өмчийн хамгааллын талаар мэргэшсэн бөгөөд “Horizons” компанийн бүсийн салбаруудтай өдөр бүр харилцаж, тус зөвлөх үйлчилгээний компанийн дэлхийд гарах гарцын үүрэг гүйцэтгэдэг.

Роберто олон улсын бизнес, корпорацийн эрх зүйн чиглэлээр, тэр дундаа корпорацийн засаглал, стратеги, хувьцаа эзэмшигчийг хамгаалах хамгаалалтын талаар нарийн мэргэжиж, ур чадвар эзэмшсэн болно. Тэрээр мөн компани нэгтгэх, худалдан авах чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлж, хэлэлцээний шинжилгээ хийх өндөр ур чадвартай болохоо үйлчлүүлэгчдэдээ маш ухаалгаар нотлон харуулдаг. Роберто ба түүний баг хамт олон хил дамнасан ажил гүйлгээ, корпорацийн хэрэгт соёл хоорондын асуудлыг гүнзгий мэдэрч ажилладаг бөгөөд үндэстэн дамнасан бизнесийн уншихад хэцүү, их төлөв тайзны ард өрнөдөг, нарийн өнгө аястай холбоотой өвөрмөц ойлголт, стратегиар үйлчлүүлэгчдээ хангадаг.

Роберто өндөр байр суурьтай үйлчлүүлэгчид болон төрийн байгууллагуудтай харилцахын зэрэгцээ, ханцуйгаа шамлан, корпорацийн зөвлөх үйлчилгээний суурь ажилд оролцдог олон талт удирдагч юм.

“Horizons” компани орохоосоо өмнө Роберто төрийн яам, байгууллага, түүнчлэн үндсэндээ Хятадад хувийн хэвшилд мэргэжлээрээ ажилласан.

Италийн иргэн Роберто итали, англи, мандарин (хятад), япон хэлтэй.

Partner Biographies

Danny Luk

Roberto Gilardino

Lucia Myriam Netti

* = required field