Lucia Myriam Netti

Lucia Myriam Netti

Бүс хариуцсан түнш
Европ, Орос, Беларусь

l.netti@horizons-advisory.com

Лючиа Мириам Нетти “Horizons” компанийн бүс хариуцсан түнш бөгөөд Европ, Орос, Беларусь дахь зөвлөх үйл ажиллагааг хянан удирддаг.

Лючиа тус зөвлөх үйлчилгээний компанид олон талт үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ЕХ, Зүүн Европын бүс нутагт бизнес хөгжүүлж буй компаниудад чадварлагаар тусалж үйлчилдэг. Тэрээр олон улсын, корпорацийн болон үйлдвэрийн эрх зүй, түүнчлэн үндэстэн дамнасан бизнесийн хэлэлцээ, түүнтэй холбоотой асуудал шийдвэрлэх стратегийн чиглэлээр мэдлэг, чадвартай мэргэжилтэн юм.

Лючиа зөвлөх үйлчилгээний олон талт мэргэжлийн ур чадвараа ашиглан ЕХ, Орос, Беларусийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг компаниудыг амжилттай холбож өгч, Европын Холбооны дотор санал дүгнэлт гаргах, ажил гүйлгээ хийх нөхцөлийг бүрдүүлж ажилладаг. Тэрээр корпорацийн хэргийг хянан удирдах, тэр дундаа нарийн төвөгтэй гэрээ хэлцлийн төслийг боловсруулах талаар гарамгай чадвартай төслийн менежер юм.

Лючиа “Horizons” компанид орохоосоо өмнө олон хуулийн фирмд ажиллаж байснаас гадна, төрийн янз бүрийн байгууллагад хуулийн зөвлөх, бизнесийн харилцаа, олон улсын асуудлаар зөвлөх хийж байв. Тэрээр мөн Итали, Орос, Беларусь, Молдов улсуудад их дээд сургуульд эрэлт хэрэгцээтэй лекц уншиж, уулзалт семинарт илтгэл тавьж ирсэн арвин туршлагатай билээ.

Лючиа Итали улсын Турин хотын Хууль зүйн их сургуулийг төгссөн.

Тэрээр мөн Шүүгч, хуульчдад зориулсан хууль зүйн мэргэжил дээшлүүлэх сургуульд (Италийн Турин хот) их сургуулийн дараах шатны боловсрол эзэмшсэн бөгөөд Италийн Милан хотод олон улсын гэрээний магистрын зэрэг авсан болно.

Италийн иргэн Лючиа англи, итали хэлээр чөлөөтэй харилцдаг.

Partner Biographies

Danny Luk

Roberto Gilardino

Lucia Myriam Netti

* = required field