Зөвлөх үйлчилгээ

Нэг баг, нэг анхаарах цэг, нэг зорилго.

“Horizons” бол үндэстэн дамнасан корпорацийн ажил гүйлгээ, түүнтэй холбоотой асуудлаар маш нарийн төрөлжиж ажилладаг корпорацийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани юм. Манай мэргэжилтнүүд бизнесүүдэд орчин үеийн корпорацийн амьдралын орчилтой холбоотой нарийн дүрэм, журам, соёл хоорондын нарийн ялгааг тогтоож, зүг чигээ олоход нь тусалдаг.

Бидний үзүүлдэг мэргэжлийн практик үйлчилгээ нь дотоодын болон үндэстэн дамнасан компаниудын хууль эрх зүйн бүхий л эрэлт хэрэгцээ, хаах ёстой ажил гүйлгээнд туслахад чиглэдэг. Манай үйлчлүүлэгчдийн хүрээ нь үндсэндээ бидний өндөр түвшний мэргэжлийн боловсон хүчинтэй газарзүйн бүсүүд болох Алс Дорнод, Ойрх Дорнод, Европ, Орос, Беларусийн аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс бүрддэг.

Horizons компаниас үйлчлүүлэгчдэдээ үйлчлэхдээ “нэг баг, нэг анхаарах цэг, нэг зорилго” хандлага баримталдгийн давуу тал нь хил дамнасан олон сонирхогч талд таарч тохирсон шийдэл бий болгохдоо мэдрэмжтэй байхад оршино. Бид энэ зорилгодоо хүрэхийн тулд улс орон бүрийн эрх зүйн тогтолцоо, тэдгээрийн өвөрмөц процесст шууд буюу шууд бусаар нөлөөлж болох газарзүйн бүс, нийгэм соёл, улс төр, шашны онцлог ялгаатай байдалд онцгой анхаарал тавьдаг.

“Horizons” компанийн мэргэжилтнүүд танд зориулан алсын хараатай, бодит ертөнцийн корпорацийн шийдлийг бий болгоход мэдлэг чадвараа төвлөрүүлэн ажилладаг.

“Horizons” компанийн зөвлөх үйлчилгээний талаар дараах лавлах материалыг татан авбал сүлжээгүй үед ч хялбар дөхөм үзэх боломжтой: 

Бид социалист эрх зүй, иргэний эрх зүй, нийтлэг эрх зүй болон исламын эрх зүйн тогтолцоонд хамаарах үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангаж үйлчилдэг.

 

Социалист эрх зүй

Социалист эрх зүй гэдэг нь коммунист болон хуучин коммунист улсуудад хэрэглэж ирсэн эрх зүй системийн ерөнхий төрлийг хэлнэ. Энэ нь иргэний эрх зүйн систем дээр суурилсан бөгөөд марксист-ленинист үзэл суртлын дагуу нэлээд нэмэлт, өөрчлөлт хийсэн байдаг.

Нийтлэг эрх зүй

Нийтлэг эрх зүй гэдэг нь хууль тогтоох процедур эсвэл гүйцэтгэх засаглалын гаргасан дүрэм журмаар батлагдсан хууль тогтоомжийн оронд шүүх болон түүнтэй төстэй шүүн таслах байгууллагын шийдвэрээр дамжуулан шүүгчдийн хөгжүүлдэг эрх зүйн тогтолцоог хэлнэ.

Иргэний эрх зүй

Иргэний эрх зүй гэдэг нь Европт үүссэн, хожуу үеийн Ромын эрх зүйн хүрээнд боловсорсон эрх зүйн систем бөгөөд хамгийн зонхилох онцлог шинж нь үндсэн зарчмуудаа жишиг системд кодчилон тусгаж, эрх зүйн үндсэн эх сурвалжаа болгодогт оршино.

Шариатын буюу исламын эрх зүй

“Шариа” гэдэг үг нь арабаар “усалж ундаалах газар хүрэх зам” гэсэн утгатай бөгөөд Исламын ариун судар болон Суннад заасан удирдамж, чиглэлийг хэлнэ. Үндсэндээ мусульман шашинтнуудын амьдралын зам мөрийг заасан энэхүү эрх зүй систем нь өдөр тутмын ажил гүйлгээ, үүний дотор бусад системд ерөнхийдөө гэрээний эрх зүй, худалдааны эрх зүй, гэр бүлийн эрх зүй, санхүүгийн эрх зүй, банкны эрх зүй зэргээр нэрлэдэг ажил гүйлгээнд хамаардаг.

* = required field