КНХ

Корпорацийн нийгмийн хариуцлагыг зохих ёсоор хэрэгжүүлнэ

  Бид корпорацийн зөвлөх үйлчилгээний компанийн хувьд үйл ажиллагаа явуулдаг улс орон бүрдээ тогтсон шилдэг практикийн дагуу бизнесээ эрхлэн хөтлөхийг тууштай зорьдог нь ойлгомжтой билээ. Энэ зорилгын нэгэн салшгүй хэсэг нь үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд, ажилтнууд болон ерөнхий сонирхогч талуудад аль болох сайн үйлчлэх зарчмыг баримтлахад оршино

Бид тоглоомын талбай барих, хандивын арга хэмжээг ивээн тэтгэх эсвэл байгаль орчны тогтвортой байдлыг хангах үүрэг амлалт авсан гэж сайрхах зэргээр өнгөн талдаа “шоудахын” оронд корпорацийн хариуцлагын хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ бизнесийг угаасаа нийгмийн хариуцлагатай байлгах байр суурьтай болгох үйлчилгээ, шийдлээр хангах эрхэм зорилго тавьж ажилладаг. Үүнд корпорацийн урамшууллыг олон нийтийн эрх ашигт нийцэх нийгэм, байгаль орчны зорилготой уялдуулах замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах бизнесийн стратегийг баримтлах явдал орно.

Тухайлбал ажилтнууддаа шударга цалин хөлс олгож, хангалттай эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн нийтлэг сайн сайханд хор хохирол учруулах үйл ажиллагаанаас зайлсхийх буюу ийм үйл ажиллагааг зогсоох; хэт тусгаарлагдмал үйл ажиллагаанаас цааш өсөн хөгжих, олон салбарын мэдлэг, нөөцөө хуваалцах замаар асуудлыг шийдвэрлэх гадагшаа чиглэсэн бүтээлч сэтгэлгээг дэмжих талаар үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллах; корпорациудын нийгэмд шилжүүлдэг шууд буюу шууд бус өртөг зардлыг тогтоох, тухайн аж ахуйн нэгжийн бизнест тэдгээрийг үнэлж тусгах зэргийг дурдаж болно.

Корпорацийн гадагшаа чиглэсэн нийгмийн хариуцлагын ихэнх ойлголт корпорацийн энэрэнгүй, нүнжигтэй үйлдлээр халхавчилсан маркетингийн стратеги байдлаар үндсэндээ оршдог. “Horizons” компанийн хамт олон бид КНХ-д өөр, илүү стратегийн төвлөрсөн хандлага баримталдаг. Эцсийн дүндээ бид сурталчилгаа багатай ч, үйлчлүүлэгчид болон бусад этгээдэд өргөн хүрээнд үр өгөөжөө өгөх үр дүнд хүрнэ гэж найддаг.

* = required field