Danny Luk
Хувь нийлүүлсэн ахлах түнш
Хонконг, Макао, Сингапур
"Бид хүлээсэн үүргээ биелүүлэх төдийгүй, үйлчлүүлэгчдээ бодитоор таньж, онцгой үр дүнд чиглэсэн удаан хугацааны, харилцан ашигтай харилцааг байгуулж бэхжүүлэхийн тулд шургуу ажилладаг."
Roberto Gilardino
Бүс хариуцсан түнш
Хойд Ази ба бусад улс орон
"Үйлчлүүлэгчид тулгамдсан корпорацийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд бид ханцуйгаа шамлан, тухайн асуудлыг гүнзгий ухаж судлан, эргэлзээтэй нөхцөл байдлыг ашигтай болгож өөрчлөх материаллаг бус талуудыг нь илрүүлж нээхийг зорьдог."
Lucia Myriam Netti
Бүс хариуцсан түнш
Европ, Орос, Беларусь
"Амжилттай шийдэл бий болгохын тулд үйлчлүүлэгчид "юу хийж өгч болох" талаар хуурмаг төсөөллийг арилгаж, ил тод байдлыг тууштай баримтлах шаардлагатай юм."
Зөвлөх
Бид таны үйл ажиллагаанд дотоодод ч, гадаадад ч дэмжлэг үзүүлнэ
Даяаршлын эрин үед дэлхий ертөнц өдөр ирэх тусам “жижгэрч” байгаатай холбоотой компаниуд үйл ажиллагаагаа улам бүр хил дамнан тэлэх сонирхолтой болж байна. Гэхдээ шинэ зах зээлд нэвтэрч, эх орноосоо хол хөрөнгөө хамгаалж, корпорацийн хууль тогтоомжийг мөрдөн сахих шаардлага гарахад зохицуулахад бэрхшээлтэй, нарийн төвөгтэй асуудал тулгардаг.
Өнөөгийн корпорацийн зөвлөх үйлчилгээний үндэстэн дамнасан онцлог шинжийг харгалзан бүрэн үйлчилгээ үзүүлэхийн тулд “Horizons” компани 30 гаруй улс оронд салбар, төлөөлөгчийн газраа нээн ажиллуулснаар дэлхийн олон бүс нутаг, эрх зүйн тогтолцоонд үйл ажиллагаагаа явуулах үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай, үр дүнтэй үйлчлэх боломжийг бүрдүүлж байна.
Манай Зөвлөх сүлжээ онцлог мэргэжлийн туршлагатай хуульчдаас бүрддэг. Манай Зөвлөх сүлжээ нь үйлчлүүлэгчийн эрх зүй, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар ажиллаад зогсохгүй, корпорацийн үйл ажиллагаатай холбоотой соёл хоорондын нарийн ялгааг шийдвэрлэхэд нь тусалдаг.
“Horizons” компанийн зөвлөх мэргэжилтнүүдийн сүлжээнд хандахдаа Хонконг, Шанхай, Турин дахь гурван төв салбарын аль нэгээр дамжин хандаж болно. Тэндээс бид таны тухайн хэрэгцээнд тохирох зөвлөх томилж өгнө. Энэ бүхэн манай үйлчилгээндээ баримталдаг “нэг баг, нэг анхаарах цэг” гэсэн хандлагын нэг хэсэг болно.
Эхлэх
Хэрвээ та шийдлээ хайж эхлэхэд бэлэн байгаа бол бид таныг сонсоход бэлэн байна
Horizons бол өнөөгийн нарийн төвөгтэй үндэстэн дамнасан корпорацийн орчинд өсөн хөгжих боломжийг бүрдүүлэх нарийн төрөлжсөн хууль зүй, татварын шийдлээр бизнесүүдийг хангадаг өвөрмөц зөвлөх үйлчилгээний фирм юм.
Бид олон улсын мэргэжилтний сүлжээн дээр тулгуурлан корпорацийн олон талт асуудлыг уран чадварлаг бөгөөд үр дүнтэй шийдвэрлэдэг. Бид дэлхийн бүх бүс нутаг, эрх зүйн тогтолцооны орчинд социалист, нийтлэг, иргэний болон исламын эрх зүйг өөрийн эрх ашигт нийцүүлэн хэрэглэхэд туслах мэргэжлийн мэдлэг, чадвартай боловсон хүчний тусламжтай ийм шийдлээр хангаж ажилладаг.
Геополитикийн хувьд урьдчилан таахын аргагүй өөрчлөгдөн хувьсах өнөөгийн дэлхий ертөнцөд бизнесүүд үйл ажиллагаанд нь нөлөөлөх орон нутаг, бүсийн болон дэлхийн хэмжээний тасралтгүй өөрчлөлтийн дагуу түргэн шаламгай арга хэмжээ авах шаардлагатай болж байна. Энэ үүднээс “Horizons” компани таны хэрэгцээг идэвхтэйгээр урьдчилан харсан корпорацийн цогц шийдлээр хангаж, маш шуурхай зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Хэрвээ та нэг цэгээр дамжуулан мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчийн корпорацийн бүх хэрэгцээг ухаалгаар, хууль дүрмийн дагуу, маш ил тод байдлаар шийдвэрлэдэг фирмийг төсөөлж байгаа бол “Horizons” компанийг төсөөлж байна гэсэн үг.
Таны шийдлийг олохын тулд хамтран ажиллацгаая.
Дэнни ЛУК
Хувь нийлүүлсэн ахлах түнш
Танд зориулсан корпорацийн шийдэл олох эхний алхмаа хийцгээе.
(Доорх сонголтуудаас нэгийг нь сонгоно уу)
Ерөнхий асуулт байгаа бол бидэнд э-шуудангаар илгээнэ үү
Манай гурван төв салбарын нэгэнд хандана уу
Зөвлөх үйлчилгээ
Нэг баг, нэг анхаарах цэг, нэг зорилго.
“Horizons” бол үндэстэн дамнасан корпорацийн ажил гүйлгээ, түүнтэй холбоотой асуудлаар маш нарийн төрөлжиж ажилладаг корпорацийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани юм. Манай мэргэжилтнүүд бизнесүүдэд орчин үеийн корпорацийн амьдралын орчилтой холбоотой нарийн дүрэм, журам, соёл хоорондын нарийн ялгааг тогтоож, зүг чигээ олоход нь тусалдаг.
Бидний үзүүлдэг мэргэжлийн практик үйлчилгээ нь дотоодын болон үндэстэн дамнасан компаниудын хууль эрх зүйн бүхий л эрэлт хэрэгцээ, хаах ёстой ажил гүйлгээнд туслахад чиглэдэг. Манай үйлчлүүлэгчдийн хүрээ нь үндсэндээ бидний өндөр түвшний мэргэжлийн боловсон хүчинтэй газарзүйн бүсүүд болох Алс Дорнод, Ойрх Дорнод, Европ, Орос, Беларусийн аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс бүрддэг.
Horizons компаниас үйлчлүүлэгчдэдээ үйлчлэхдээ “нэг баг, нэг анхаарах цэг, нэг зорилго” хандлага баримталдгийн давуу тал нь хил дамнасан олон сонирхогч талд таарч тохирсон шийдэл бий болгохдоо мэдрэмжтэй байхад оршино. Бид энэ зорилгодоо хүрэхийн тулд улс орон бүрийн эрх зүйн тогтолцоо, тэдгээрийн өвөрмөц процесст шууд буюу шууд бусаар нөлөөлж болох газарзүйн бүс, нийгэм соёл, улс төр, шашны онцлог ялгаатай байдалд онцгой анхаарал тавьдаг.
“Horizons” компанийн мэргэжилтнүүд танд зориулан алсын хараатай, бодит ертөнцийн корпорацийн шийдлийг бий болгоход мэдлэг чадвараа төвлөрүүлэн ажилладаг.
“Horizons” компанийн зөвлөх үйлчилгээний талаар дараах лавлах материалыг татан авбал сүлжээгүй үед ч хялбар дөхөм үзэх боломжтой:
КОРПОРАЦИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА | ХЭЛ ТАТАН АВАХ |
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙ ТУХАЙ | ХЭЛ ТАТАН АВАХ |
Бид социалист эрх зүй, иргэний эрх зүй, нийтлэг эрх зүй болон исламын эрх зүйн тогтолцоонд хамаарах үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангаж үйлчилдэг.
Социалист эрх зүй
Социалист эрх зүй гэдэг нь коммунист болон хуучин коммунист улсуудад хэрэглэж ирсэн эрх зүй системийн ерөнхий төрлийг хэлнэ. Энэ нь иргэний эрх зүйн систем дээр суурилсан бөгөөд марксист-ленинист үзэл суртлын дагуу нэлээд нэмэлт, өөрчлөлт хийсэн байдаг.
Нийтлэг эрх зүй
Нийтлэг эрх зүй гэдэг нь хууль тогтоох процедур эсвэл гүйцэтгэх засаглалын гаргасан дүрэм журмаар батлагдсан хууль тогтоомжийн оронд шүүх болон түүнтэй төстэй шүүн таслах байгууллагын шийдвэрээр дамжуулан шүүгчдийн хөгжүүлдэг эрх зүйн тогтолцоог хэлнэ.
Иргэний эрх зүй
Иргэний эрх зүй гэдэг нь Европт үүссэн, хожуу үеийн Ромын эрх зүйн хүрээнд боловсорсон эрх зүйн систем бөгөөд хамгийн зонхилох онцлог шинж нь үндсэн зарчмуудаа жишиг системд кодчилон тусгаж, эрх зүйн үндсэн эх сурвалжаа болгодогт оршино.
Шариатын буюу исламын эрх зүй
“Шариа” гэдэг үг нь арабаар “усалж ундаалах газар хүрэх зам” гэсэн утгатай бөгөөд Исламын ариун судар болон Суннад заасан удирдамж, чиглэлийг хэлнэ. Үндсэндээ мусульман шашинтнуудын амьдралын зам мөрийг заасан энэхүү эрх зүй систем нь өдөр тутмын ажил гүйлгээ, үүний дотор бусад системд ерөнхийдөө гэрээний эрх зүй, худалдааны эрх зүй, гэр бүлийн эрх зүй, санхүүгийн эрх зүй, банкны эрх зүй зэргээр нэрлэдэг ажил гүйлгээнд хамаардаг.
Мэргэжлийн мэдлэг чадвар
Манай үйл ажиллагааны гол чиглэлүүд
Корпораци
- Монополийн эсрэг
- Байгаль орчин, нөөц
- Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах
- Санхүүгийн удирдлагыг сайжруулах
- Засгийн газрын асуудал
- Оюуны өмч
- Хөрөнгө оруулалтын менежмент
- IPO
- Хамтарсан компани, стратегийн түншлэл
- Нэгдэх ба худалдан авах
- Хувийн өмч
- Хувийн хөрөнгө оруулалтын сан
- Хууль тогтоомж дагаж мөрдөх ба тайлагнах
- Өөрчлөн байгуулалт
- Ажил гүйлгээний үйлчилгээ
Санхүү
- Нягтлан бодох бүртгэл
- Аудитын шинжилгээ
- Бизнес төлөвлөгөө
- Корпорацийн санхүүгийн зөвлөх үйлчилгээ
- Өр ба нэхэмжлэл арилжаалах
- Санхүүгийн загварчлал
- Санхүүгийн тайлангийн аудит
- Дотоод аудит
- Үнэлгээний зөвлөх үйлчилгээ Шариатын буюу исламын санхүү
Шүүн таслах ажиллагаа, маргаан шийдвэрлэх
- Маргаан шийдвэрлэх альтернатив арга
- Давж заалдах
- Бизнесийн ба гэм хорын эрх зүйн шүүн таслах ажиллагаа
- Иргэний шүүн таслах ажиллагаа
- Хууль тогтоомж дагаж мөрдөх ба тайлангийн үйлчилгээ
- Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа
- Захирлууд ба ажилтнууд
- Оюуны өмчийн шүүн таслах ажиллагаа
- Мөрдөн байцаалт ба цагаан захтны гэмт хэрэг
- Асуудал ба давж заалдах
- Шүүн таслах ажиллагаа
- Хувьцаа эзэмшигчийн эрх, харилцаа, маргаан шийдвэрлэх технологийн ажил гүйлгээ
Татвар, хөдөлмөрийн харилцаа ба ажилтны тэтгэмж тусламж
- Хил дамнасан татвар
- Хөдөлмөрийн эрх зүй
- Ажилчдын шилжилт хөдөлгөөн ба худалдааны нууц
- Дэлхий даяарх цалин хөлс, тэтгэмж тусламж
- Шууд бус татвар
- Хөдөлмөр/удирдлагын харилцаа
- Хөдөлмөр ба ажил эрхлэлт
- Нэгдэх ба худалдан авах татвар
- Олон улсын татвар
- Шилжилт хөдөлгөөн/цагаачлал
- Татвар
- Татварын бүртгэлийн үйлчилгээ
- Татварын зөрчил, маргаан шийдвэрлэх
- Татварын менежментийн зөвлөх үйлчилгээ
- Үнийн шилжилт
- Баялгийн төлөвлөлт ба хамгаалалт
The Square
"Horizons" компанийн мэдээ, мэдээлэл, ойлголтыг тусгадаг блог
“The Square” нь “Horizons” компанийн блог юм. Блогийн нэр манай логонд байдаг, зөв гүйцэтгэлд шаардлагатай бүрэн хяналтыг бэлгэдсэн дөрвөлжин дүрс болон “бат бөх суурьтай, найдвартай хэвээр байхын зэрэгцээ хүчээ дайчлах” эрхэм зорилгыг тусгасан болно (манай логоны түүхийг үзнэ үү).
“The Square” нь мөн нэр, үзэл санааны хувьд хүмүүс харилцаж, санал бодлоо солилцож, мэдээ, мэдээлэл авах гэж ирдэг нээлттэй цуглааны газрын уламжлалт санааг төлөөлдөг.
“Horizons” компани бизнесийн амжилт гаргахдаа манай мэргэжилтний зөвлөгөөн дээр тулгуурладаг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангахыг зорихын сацуу блог нь мэдээллээр хангаж, фирмийн мэргэжлийн мэдлэг чадварт итгэх итгэлийг бэхжүүлэх хүчтэй мэдээлэл харилцааны хэрэгсэл гэж үздэг.
Бид танд “The Square” блогоор тогтмол зочилж, “Horizons” компани болон түүний гадуур өрнөж буй хамгийн сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдээ, мэдээлэл авахыг зөвлөж байна. Блогийн агуулга зөвхөн англи хэлээр байгаа болохыг анхаарна уу.
“The Square” блогийн шилдэг нийтлэлүүд
The Belt and Road Initiative moves into Latin America with China-LAC Santiago Declaration
Ажил мэргэжил
Horizons компанид мэргэжлээрээ ажиллахуй
“Horizons” компани үйлчлүүлэгчдийг бодит амьдралд хэрэгжих боломжтой корпорацийн шийдлээр хангахыг зорьдог тул ажилдаа бодол санаагаа бүрэн дайчлахад бэлэн авьяаслаг, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд болон туслах ажилтнуудыг татаж, ажиллуулахад ихээхэн ач холбогдол өгдөг.
Та манай хамт олны бүрэлдэхүүнд багтсан бол бид үйлчлүүлэгчдэд тулгарсан асуудлыг шийдвэрлэхдээ таны гүн ойлголт, оюун ухааны судлан шинжлэх чанар, шийдэлд чиглэсэн бодол санаа, шинэлэг сэтгэлгээнд тулгуурладаг. Танаас өөрийгөө маш чадварлаг, корпорацийн нарийн төвөгтэй асуудлыг гүн ухаж ойлгож, орон нутаг, бүс болон дэлхийн хэмжээний асуудлыг өргөн хүрээтэй харах чадвартай гэдгээ батлахыг хүснэ.
Horizons компани дээр бидний хийдэг ажил бол сонирхолтой төдийгүй, ажил мэргэжлийн хувьд дэвших боломж өгөх нарийн төвөгтэй, шаардлагатай ажил билээ. Хэрвээ “Horizons” компани танд тохирох байгууллага гэж санагдаж байвал манайд зарласан ажлын орон тоог судалж, манай хамт олонд нэгдэх талаар бодоход хэдэн минут зарцуулаарай. Та шургуу хөдөлмөрлөвөл үр ашиг нь төдий чинээ их гарна.
Холбоо барих
Бид таны санал хүсэлтийг дуртайяа хүлээн авах болно
Манай гурван бүсийн төв салбарын нэгийг сонгоно уу.
Бидэнтэй холбоо барихад мэргэжлийн зөвлөх таны эсвэл таны хөрөнгийн байрлаж байгаа бүс, улс, хотоос үл хамааран таны хэрэгцээг хангах ажиллагааг эхлүүлнэ.
Хонконг, Макао, Сингапур
ТӨВ САЛБАР
HORIZONS HONG KONG | holding
2F Surson Commercial Building
140-142 Austin Road
Tsim Sha Tsui (Kowloon)
Hong Kong SAR
China
Утас: +852 2314 3668
Факс: +852 2314 3113
HKG@horizons-advisory.com
Area Offices
Хонконг
Макао
Сингапур
Хойд Ази ба бусад улс орон
ТӨВ САЛБАР
HORIZONS CHINA | corporate advisory
603B Lippo Plaza
222 Huaihai Middle Road
Huangpu Central District
200021 Shanghai
China
Утас: +86 21 5356 3400
Факс: +86 21 5356 3420
CHN@horizons-advisory.com
Бүсийн салбарууд:
Монгол
Малайз
АНЭУ
Пакистан
Кипр
ЕВРОП, ОРОС, БЕЛАРУСЬ
ТӨВ САЛБАР
HORIZONS ITALY | корпорацийн зөвлөх үйлчилгээ
Via Giolitti 49
10123 Turin (TO)
Italy
Утас: +39 011 19711641
Факс: +39 011 19711148
ITA@horizons-advisory.com
Бүсийн салбарууд:
Герман
Франц
Португал
Испани
Швейцари
Мальт
Орос
Беларусь
Төлөөлөгчийн газрууд
- АРМЕН
Ереван - БОЛГАР
Софи - КАМБОЖ
Пномпень - КАМЕРУН
Яунде - КОНГО
Киншаса - ЧЕХ
Прага - ГҮРЖ
Батуми
- ИРАН
Техран - КАЗАХСТАН
Актау
Алматы
Астана - ЛАОС
Вьентьян - ЛАТВИ
Рига - ЛИВАН
Бейрут - ЛИБЕРИ
Монрови - МАЛАВИ
Блантайр
- МАЛАЙЗ
Куала-Лумпур - МОНГОЛ
Улаанбаатар - НИГЕРИ
Абужа - ПАЛЕСТИН
Наблус - ФИЛИППИН
Манила - КАТАР
Доха - СЛОВАК
Братислав
- СУДАН
Хартум - ШВЕД
Стокхолм - ТУРК
Истанбул - ТУРКМЕНИСТАН
Ашгабат - УГАНДА
Кампала - УЗБЕКИСТАН
Ташкент
Нууцлал
Чөлөөтэй орчих дижитал мэдээллийн эрин үед таны нууцлал урьд урьдаас илүү чухал ач холбогдолтой болж байна
компани мэргэжлийн хариуцлага, холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн одоо байгаа болон ирээдүйн үйлчлүүлэгчид, тэдгээрийн салбар, тэдгээрт хамаарах хувь хүмүүстэй холбоотой бүхий л мэдээллийн нууцлалыг хангахыг тууштай зорьж ажилладаг. Өөрөөр хэлбэл мэдээлэлтэй харьцахдаа нууцлалыг хангах нь таны төдийгүй бидний бизнест амин чухал ач холбогдолтой юм.
Таны ашиг сонирхлыг хамгаалах бодитой арга хэмжээ авахдаа бид тогтсон хамгаалалтын стандарт, горим журмыг ашиглан үйлчлүүлэгч тус бүрийн хувийн өгөгдлийг хамгаалах салбарын практикийн дагуу эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх боломжтой бүхий л арга хэмжээг авдаг. Ийм өгөгдлийг алдагдах, зүй бусаар ашиглах, зөвшөөрөлгүй нэвтрэх, задруулах, өөрчлөх, устгахаас сэргийлэхийн тулд “”Horizons”” компанийн сүлжээний салбар бүрд биет, цахим болон удирдлагын аюулгүй байдлын горим журмыг тогтоосон.
компанийн аливаа мэргэжилтэнд мэдээлэл өгөхдөө “”Horizons”” компанид бүхэлд нь өгч байгаа болохоо ойлгох хэрэгтэй. Тийм учраас таны мэдээллийг танай улсын хууль тогтоомжоос өөр түвшний хамгаалалтаар хангадаг байж болох улс орнууд руу гаргаж, боловсруулж, нэвтэрч болно. Таны мэдээллийг хаана ч хэрэглэсэн тус зөвлөх үйлчилгээний компани таны нууцлал болон хувийн мэдээллийн хамгаалалтыг хангахын төлөө боломжтой бүхий л арга хэмжээг авах болно.
Тус зөвлөх үйлчилгээний компани бүх үйлчлүүлэгчтэйгээ мэдээлэл задруулахгүй байх, нууцлалыг хангах тухай заавал дагаж мөрдөх гэрээ байгуулдаг шилдэг практик туршлагатай. Тийм учраас бид ямар ч нөхцөлд одоо байгаа буюу эсхүл ирээдүйн үйлчлүүлэгчдээсээ уламжлалт бизнесийн тодорхойлолт авдаггүй. ирээдүйн үйлчлүүлэгчид.
Та “Horizons” компанийн үйлчлүүлэгч учраас танд үйлчлэх нь бидний үүрэг төдийгүй, нэр төрийн хэрэг юм. Энэ үүднээс бид өөрсдийн дэлхий даяарх сүлжээнд таны өгөгдлийг хамгаалалтаар хангахын тулд янз бүрийн протокол, техникийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг болохоо нотлон мэдэгдэж байна.
Гуравдагч этгээдийн хандалт
компани мэргэжлийн болон ёсзүйн үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулахтай холбогдуулан бусдад бидний өмнөөс өгөгдөл боловсруулахыг зөвшөөрөх, эсвэл таны мэдээллийг задруулах нь таны эрх ашигт нийцэх буюу эсхүл бусад байдлаар зөвшөөрөгдөх тохиолдолд, холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай буюу эсхүл албан ёсны эрхтэй тохиолдолд гуравдагч этгээдэд таны мэдээлэлд хандахыг зөвшөөрч болно.
компани үйл ажиллагаагаа явуулах зорилгоор аливаа гуравдагч этгээдэд таны мэдээлэлд хандахыг зөвшөөрөхөөс өмнө тухайн гуравдагч этгээд бизнесийн эрүүл нэр хүндтэй эсэх, бидний үйлчлүүлэгчдэдээ үзүүлдэг түвшний нууцлалаар хангадаг эсэхийг нягтлахын тулд боломжтой бүхий л арга хэмжээг авна.
Олон талт байдал
Олон талт байдал ба оролцоо нь бидний амжилтыг хөтөлдөг салшгүй үнэт зүйлс маань юм
“Horizons” нь дэлхийн цар хүрээнд сэтгэдэг корпорацийн зөвлөх үйлчилгээний компанийн хувьд газарзүй, соёлын хил хязгаараар хашигдахаас татгалзаж, бүх хүн, хуулийн этгээд, сонирхогч талуудад корпорацийн бизнесийн шийдлээ томьёолоход нь тусалж үйлчлэхийг эрмэлздэг
Бид хүн бүрд тэгш боломж олгодог ажил олгогчийн зэрэгцээ, хэнийг ч хүйс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдал, иргэний харьяалал, үндэс угсаа, улс төрийн үзэл бодол буюу эсхүл бусад аливаа хүчин зүйлээр ялгаварлан гадуурхдаггүй үйлчилгээ үзүүлэгч болно. Энэ нь ердийн нэг хэвшмэл хэллэг мэт санагдаж болох ч бидний амьжиргаа энэ үзэл баримтлалаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээс хамаардаг.
Дэлхийн хэмжээний хариуцлагатай компанийн хувьд соёл хоорондын мэдрэмж, нарийн ялгаатай ойлголтод ихээхэн ач холбогдол өгдөг. Бид энэхүү ойлголтоо бодит амьдралд хэрэгжүүлэхийн сацуу олон нийгэм-соёл, системийн үүднээс асуудал, сорилыг харахыг үргэлж хичээдэг. Энэ бол үйлчлүүлэгчид амжилттай үр дүнд хүрэх маш бүтээлч шийдлийг гаргаж өгөх бидний өвөрмөц чадавхын үндэс суурь юм.
Эдгээр хүчин чармайлтын бүрэн хүрээнд бид өөр өөр улс орон, соёлын хооронд эерэг гүүр барих үүрэг гүйцэтгэж, өөрсдийн үйлчлүүлэгч, тэдгээрийн сонирхогч талууд болон орон нутгийн иргэдэд бүрэн үйлчлэхийг хичээдэг. Ийм олон талт байдал, оролцоо нь манай зөвлөх үйлчилгээний компани болон түүний бизнес зорилгын суурь юм.
КНХ
Корпорацийн нийгмийн хариуцлагыг зохих ёсоор хэрэгжүүлнэ
Бид корпорацийн зөвлөх үйлчилгээний компанийн хувьд үйл ажиллагаа явуулдаг улс орон бүрдээ тогтсон шилдэг практикийн дагуу бизнесээ эрхлэн хөтлөхийг тууштай зорьдог нь ойлгомжтой билээ. Энэ зорилгын нэгэн салшгүй хэсэг нь үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд, ажилтнууд болон ерөнхий сонирхогч талуудад аль болох сайн үйлчлэх зарчмыг баримтлахад оршино
Бид тоглоомын талбай барих, хандивын арга хэмжээг ивээн тэтгэх эсвэл байгаль орчны тогтвортой байдлыг хангах үүрэг амлалт авсан гэж сайрхах зэргээр өнгөн талдаа “шоудахын” оронд корпорацийн хариуцлагын хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ бизнесийг угаасаа нийгмийн хариуцлагатай байлгах байр суурьтай болгох үйлчилгээ, шийдлээр хангах эрхэм зорилго тавьж ажилладаг. Үүнд корпорацийн урамшууллыг олон нийтийн эрх ашигт нийцэх нийгэм, байгаль орчны зорилготой уялдуулах замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах бизнесийн стратегийг баримтлах явдал орно.
Тухайлбал ажилтнууддаа шударга цалин хөлс олгож, хангалттай эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн нийтлэг сайн сайханд хор хохирол учруулах үйл ажиллагаанаас зайлсхийх буюу ийм үйл ажиллагааг зогсоох; хэт тусгаарлагдмал үйл ажиллагаанаас цааш өсөн хөгжих, олон салбарын мэдлэг, нөөцөө хуваалцах замаар асуудлыг шийдвэрлэх гадагшаа чиглэсэн бүтээлч сэтгэлгээг дэмжих талаар үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллах; корпорациудын нийгэмд шилжүүлдэг шууд буюу шууд бус өртөг зардлыг тогтоох, тухайн аж ахуйн нэгжийн бизнест тэдгээрийг үнэлж тусгах зэргийг дурдаж болно.
Корпорацийн гадагшаа чиглэсэн нийгмийн хариуцлагын ихэнх ойлголт корпорацийн энэрэнгүй, нүнжигтэй үйлдлээр халхавчилсан маркетингийн стратеги байдлаар үндсэндээ оршдог. “Horizons” компанийн хамт олон бид КНХ-д өөр, илүү стратегийн төвлөрсөн хандлага баримталдаг. Эцсийн дүндээ бид сурталчилгаа багатай ч, үйлчлүүлэгчид болон бусад этгээдэд өргөн хүрээнд үр өгөөжөө өгөх үр дүнд хүрнэ гэж найддаг.
Татгалзал
Нарийн заалт
“”HORIZONS CORPORATE ADVISORY HOLDING LTD. “”(цаашид “HORIZONS” гэх) компани “”HORIZONS”” болон түүний хуульч, зөвлөх, мэргэжлийн боловсон хүчний талаар, түүнчлэн “”HORIZONS””-ын үйлчлүүлэгч, түнш, эрх бүхий байгууллага, олон нийтэд үзүүлдэг үйлчилгээний талаар ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор энэхүү вэбсайтыг хөтлөн ажиллуулдаг. “”HORIZONS”” компани энэхүү вэбсайт дээрх материалыг зөвхөн мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн бөгөөд хууль зүйн зөвлөгөө биш болно. Энэхүү вэбсайтаар дамжуулан мэдээлэл хүлээн авдаг интернэт захиалагчид болон онлайн уншигчид мэргэжлийн хуулийн зөвлөхөөс зөвлөгөө үйлчилгээ авахгүй, зөвхөн вэбсайтын мэдээлэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулж болохгүй. “”HORIZONS”” компани вэбсайтаараа дамжуулан хууль зүйн зөвлөгөө хүссэн хүсэлт хүлээн авах буюу хууль зүйн зөвлөгөө өгөхгүй. Энэ мэдээлэл нь өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн харилцааг орлохгүй.
Энэхүү вэбсайт нь хууль зүйн дүгнэлт, зөвлөгөө, зөвлөмжийн эх сурвалж болох зориулалтгүй бөгөөд тийм ч учраас та энэхүү вэбсайтад өгөгдсөн аливаа мэдээлэлд найдаж болохгүй. Энэхүү вэбсайтад эш татсан хууль тогтоомж, хууль зүйн баримт бичиг, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт, тайлбар хийж болох бөгөөд энэхүү вэбсайт дээрх материал ийм хууль тогтоомж, хууль зүйн баримт бичиг, дүрэм, журмын хамгийн сүүлийн хувилбар, заалт эсвэл тайлбарыг тусгаагүй байж болно.
Энэхүү вэбсайт дээрх бүх мэдээлэл, материал зөвхөн ерөнхий мэдээллийн зориулалттай бөгөөд ийм мэдээлэл, материал нь хууль зүйн дүгнэлт, зөвлөгөө, зөвлөмж биш бөгөөд ийм баримт бичгийн үүрэг гүйцэтгэхгүй. Ийм дүгнэлт, зөвлөгөө, зөвлөмж нь тухайн хуулийг тухайн үйл баримт, өгөгдсөн нөхцөлд хэрхэн хэрэглэхээс хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй хуульч өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн харилцаа тогтоосны дараа, тухайн үйл баримт, нөхцөлийг харгалзан үзсэний үндсэн дээр хуульчийн мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагаа явуулсны үр дүнд мэргэжлийн дүгнэлт гаргахдаа ийм дүгнэлт, зөвлөгөө, зөвлөмж өгнө. Эдгээр материалд тодорхойлсон хууль зүйн үйл явц, шийдвэр, шийдвэрлэлт буюу эсхүл ололт үр дүнг ирээдүйн үр дүнгийн илэрхийлэл гэж төсөөлж болохгүй.
Та “”HORIZONS”” компанийн энэхүү вэбсайт дээр нийтэлсэн мэдээллийг өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн харилцаа тогтоох урилга гэж үзэж болохгүй бөгөөд өөрийн улс оронд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн зөвлөхөөс зөвлөгөө хүсэх хэрэгтэй. “”HORIZONS”” компани энэхүү вэбсайтаар дамжуулан, э-шуудан буюу бусад онлайн холбооны хэрэгслээр онлайн уншигчтай өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн харилцаанд орохгүй. “”HORIZONS”” компанитай энэхүү вэбсайтаар, түүнчлэн э-шуудан буюу бусад хэрэгслээр харилцсанаар бидний зүгээс таныг төлөөлөөгүй аливаа хууль зүйн асуудлаар өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн харилцааг бий болгохгүй. Ийм учраас таны захидал харилцааны нууцлалыг хангахгүй байж болно. Хэрвээ та ямар нэгэн асуудлаар “”HORIZONS”” компаниар төлөөлүүлэхийг сонирхож байвал +86 21 5356 3400 дугаараар залгана уу. “”HORIZONS”” компани тухайн асуудлаар таныг төлөөлөхөөр зөвшөөрөхөөсөө өмнө ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай болно.
Энэхүү вэбсайтыг (үүний дотор түүний мэдээлэл болон бусад агуулгыг) “”HORIZONS”” компаниас “байгаагаар нь” нийлүүлж байгаа болно. “”HORIZONS”” компани тус вэбсайтын ажиллагаа, агуулгын талаар ямар нэгэн шууд буюу шууд бус мэдэгдэл буюу баталгаа гаргахгүй. “”HORIZONS”” компани аливаа хууль, тогтоомжийн дагуу буюу арилжааны хэрэглээ болон бусад үндэслэлээр үүссэн эсэхээс үл хамааран шууд буюу шууд бус бусад бүх баталгаа, нөхцөл, мэдэгдлээс, үүний дотор энгийн хэрэглээний баталгаа, тодорхой зорилгод нийцэх, эрхийн зөрчилгүй байх баталгаанаас шууд татгалзаж байна.
“”HORIZONS”” компани, түүний гишүүд, ажилтан, албан хаагчид, төлөөлөгчид болон салбарууд ямар ч тохиолдолд, ямар ч хууль зүйн онолын дагуу (гэрээ, гэм хор, хайхрамжгүй байдлын буюу бусад) таны өмнө буюу эсхүл бусад хэний ч өмнө энэхүү вэбсайт (үүний дотор мэдээлэл болон бусад агуулга) болон түүгээр дамжин нэвтрэх гуравдагч этгээдийн аливаа вэбсайт, мэдээлэл, нөөц, материалыг бүтээх, хэрэглэх буюу үүнд найдаж тулгуурласнаас үүдэлтэй эсвэл үүнтэй холбоотой шууд, шууд бус тусгай, тохиолдлын, шийтгэлийн буюу үр дагаврын шинжтэй аливаа нэхэмжлэл, алдагдал эсвэл хохирлын төлөө шууд буюу шууд бус ямар ч хариуцлага хүлээхгүй.
Энэхүү вэбсайт дээрх мэдээллийн хуудас, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл, боловсролд зориулан тавьсан болно. Эдгээрийг хууль зүйн зөвлөгөө эсвэл хууль зүйн дүгнэлт байдлаар өгөөгүй бөгөөд ийм зөвлөгөө, дүгнэлт болохгүй. “”HORIZONS”” компани гуравдагч этгээдийн вэбсайтын холбоосыг нийтэлж болно. Эдгээр холбоосыг зөвхөн хэрэглэхэд дөхөм болгохын тулд нийтэлсэн болно. Холбоостой вэбсайтуудыг “”HORIZONS”” компани хянаж, удирдах буюу шалгадаггүй бөгөөд “”HORIZONS”” компани аливаа холбоостой вэбсайт буюу түүний дотор агуулагдах аливаа холбоосын мэдээлэл, сурталчилгаа, бүтээгдэхүүн, нөөц буюу бусад материалыг хариуцахгүй. “”HORIZONS”” компанийн вэбсайтад тухайн холбоосыг оруулсан нь дэмжсэн гэсэн үг биш болно. Холбоостой вэбсайтын ашиглалт нь тухайн вэбсайттай холбоотой нөхцөлүүдэд хамаарна. Холбоостой вэбсайттай холбоотой ямар нэгэн асуулт байвал тухайн вэбсайтын вэбмастерт хандана уу.
Энэхүү вэбсайтын зохиогчийн эрх ©HORIZONS CORPORATE ADVISORY HOLDING LTD компанид хадгалагдана. Энд шууд зааснаас бусад тохиолдолд “”HORIZONS”” компани аливаа зохиогчийн эрх, барааны тэмдэг, худалдааны нууц буюу бусад оюуны болон үйлдвэрийн өмчийн эрхийн дагуу энэхүү вэбсайтад нийтэлсэн мэдээлэл, агуулгын шууд буюу шууд бус эрхийг олгохгүй. (a) Хуудас буюу агуулгыг нь ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй, (b) тараахдаа энэхүү Татгалзлыг оруулсан тохиолдолд энэхүү вэбсайтын доторх аливаа хуудсыг үзэх, хадгалах, хэвлэх, олшруулах, тараах зөвшөөрөл олгоно Та энэхүү вэбсайт дахь материалыг хувийн хэрэгцээнд болон арилжааны бус зорилгоор олшруулж, тарааж болно. Бүх хувьд зохиогчийн эрхийн мэдэгдэл болон энэхүү Татгалзлыг оруулах ёстой.
“”HORIZONS”” компанийн хуульчид өөр өөрсдийн товч намтарт бичсэн харьяа нутгуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болно. “”HORIZONS”” компани хуульчид нь тусгай зөвшөөрөл авсан буюу эсхүл өөр байдлаар холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан нутаг дэвсгэрээс өөр газар хууль зүйн чиглэлээр ажиллахгүй. Энэхүү вэбсайт дээр танилцуулсан “”HORIZONS”” компанийн хуульчид хууль зүйн чиглэлээр ажиллах зөвшөөрөлтэй нутаг дэвсгэрээс бусад газар хууль зүйн чиглэлээр ажиллахыг хүсэж, төлөвлөж, сурталчлаагүй болно. “”HORIZONS”” компанийн хуульчийн үйл ажиллагааны чиглэлийг жагсааснаар түүнтэй холбоотой ямар нэгэн гэрчилгээ, мэргэжлийн мэдлэг чадварыг илтгээгүй болно.
Энэхүү вэбсайтыг танай нутаг дэвсгэрт зар сурталчилгаа гэж үзэж болно. Танай нутаг дэвсгэр дэх дүрмийн дагуу “HORIZONS” компаниас энэхүү вэбсайтыг хариуцсан үндсэн салбар эсвэл хуульч томилох шаардлагатай бол “HORIZONS” компани Италийн Торино хот дахь салбараа үндсэн салбараар тогтоож, хатагтай Лючиа Мириам Жиза НЕТТИ-г энэхүү вэбсайтыг хариуцсан хуульчаар томилж байна.